6 сарын гурван. Ядаргаатай халуун байсан ч бүхэн дунд сургуулиа дүүргээд, аттестат-аа авчихлаа. Сайхан байноо. Ингээд бодохоор цаг хугацаа бүр аймар хурдан өнгөрөх юмаа. Хийж бүтээсэн юмгүй суужийтал л хамаг юм дуусаад дуусаад, цаг хугацаа өнгөрөөд өнгөрөөд явчхымаа. Гэхдээ одоо яахавдээ, цаг хугацаа явахгүй бол амьдрал утгагүй байлгүйдээ, тиймээ?
Өнөөдөр ангийхан маань аттестатаа авчаад зайсан гарлаа гээл явсан. Би л "nerd" юм болохоороо гэртээ суугаад хоцорсон доо. Заримдаа арай дэндүү зожиг юм шиг санагддаг ч гэсэн нэгэнт ингээд сурцан, ингээд дасцан хүнийг чинь бас яалтай ч билээ. Ингээл өөрийгөө тайвшруулаад суужийндоо. Сургуулийн урилга хурдан ирээсэй гээд залбираад байжийн. Тэгж байж л тэтгэлгээ баталгаажуулна. ийм болохоор.........залбираад л байж дээ.
No comments:
Post a Comment