Welcome to my blog :)

...a girl lost in her dreams...

Tuesday, May 10, 2011

                                                                            Би харсан
Зүүдэндээ харсан, яг л тэр царайг чинь тодоос тод санаж байна. Энд яг тийм гээд дүрсэлмээргүй байгаа ч миний харцыг бас хайрыг минь татсан. Дандаа зүүдэнд минь ирдэг. Шөнө бүр чамайг л харах гэж би нойрсдог. Бүхнийг умартаад чамтай л байх гэж унтдаг...Чамтай би хэзээ учирахаа мэдэхгүй, чамайг энэ дэлхий дээр байдаг үгүйг чинь ч мэдэхгүй, энд би шаналаад зовоод чамайг хайрлаж байгааг мэдэж буй эсэхийг чинь ч мэдэхгүй...Сүүлдээ өөрөө ч яагаад байгаагаа ойлгохоо байлаа. Хэзээ ч дуусахгүй бодлын утас хөврүүлнэ.
Хэний ч ухаж ойлгож чадахгүй бодлууд толгойд минь эргэлдэнэ.  Гэвч сайн ухаад үзвэл зүгээр л хоосон мөрөөдлүүд. Чамтай л учирна гэсэн хоосон мөрөөдлүүд, биелэх үгүй нь мэдэгдэхгүй хачин мөрөөдлүүд...Уйлна, инээнэ, яг л галзуу хүн шиг. Чиний царайг бодох бүрийд л нүүрэнд инээмсэглэл тодроно, баригдахгүй хоосон гээд л бодохоор хамаг инээд, баясал, жаргал сарниад алга болно. Над шиг тэнэг хүн энэ хорвоод байдаг болов уу...Зүүдэндээ харсан хүндээ толгойгоо эргэтэл дурлаж байдаг. 
Хэзээ нэгэн цагт учраасай билээ. Харин миний зүрх эзэнтэй, би одоо дахиж ганцаардахгүй, элдэв бусын юм болоход чамайгаа л бодно, тэгээд л айдас түгшүүр, зовлон гуниг арилчихна. Хэнд ч гэсэн би хайртай хүнтэй гээд л хэлнэ, хэн юм гэхээр нь инээмсэглээд л өнгөрнө. Чамдаа тэврүүлж байна гээд л төсөөлөхөд энэ хорвоо бүхэлдээ минийх юм шиг санагдана... Хайртай :'(



Etta James you are amazing!

Etta James - Sunday kind of love
Яг ийм л дуучин, ийм л дуу дутагдаад байгаамдаа. элдэв бусаар хоолойг нь засаж янзалж, янз янз болгосон биш, жинхэнэ "натуральный" хоолой гэж энэ л байх. Бас ямар нэгэн илүү маяг байхгүй.

?

Яагаад гэнэт блог нээхээр болов оо гээд өөрөөсөө хүртэл асууж байгаа болохоор ? гэж нэрлэлээ. Яагаад ч юм бүү мэд. Гэхдээ зүгээр нэг элдэв бусын хэрэггүй зүйлс бичих гэж биш миний сэтгэл дотор байгаа тэр л нэг мөрөөдөмтгий охины ертөнцийг хүссэн нэгэнд нь харуулах л гэсэн юм. Хүн д юм хойно олон санаа оноо, зорилго тэмүүлэл, уур уцаар байж л таараа, тэр болгоныгоо энэ блогтоо бичиж сэтгэлээ онгойлгож байнаа...Тэрнээс биш хэн нэгэнд би ийм шүү, би блог бичдэг, би ингэдэг, тэгдэг, мундаг энээ тэрээ гэж харуулах гэсэн юм биш ээ, гүэ яахав зарим хүмүүс тэгж ойлговол ойлгож л байг, өөрийн бодол өөртөө зөв байдгаас хойно. :P