Өнөөдөр хамгийн аймар өдөр байсан. Яагаад гэвэл шүдний эмнэлэг явсан. Үүдэнд нь сууж байхад чичрээд үхэх гээд байсан хүн ороод бүр яасан нь ойлгомжтой байлгүйдээ. Ороол эмч цаана нэг юм хийгээд намаайг хэвтэж бай гэхээр нь айгаад хэвткү бөгтийгөөл суугаад байсан. Тэгээл эмч юмаа хийж дуусчаад эргээд харсан нэг өлөн юм шиг царайтай нөхөр бөгтийцөн суужийж уурыг нь хүргээд. Тэгээл энэ мөчөөс эхлээд эмчийн уурыг жинхэнэ утгаар нь хүргэж эхэлсэндээ. :(
Эхлээл амаа ангай гэж загнуулаал, амаа том ангайхгүй бол би шүдийг чи харахгүй байна. Миний гар орохгүй байна (2 гараа хоёуланг нь чихлээ юу), ангайхыг хүсэхгүй байгаа бол эм түрхэж өгөөл хөөгөөд явуулчина шүү ч гэх шиг. Бөөн сэтгэлийн дарамтанд орцон хэвтжийтал гэнэт нөгөө нэг нерв таслана гэдэг айхтар юмаа хийнэ гээд....Аймар байсооооон. Гэнэт л хаанаас ч юм (?) нэг нарийхан зүү гаргаад ирцэн миний хөөрхий шүд рүү явуулжийсан. Тэгээд л "ухаж" гарсандаа. Би ч тогонд цохиулж байгаа юм шиг татагнаал хэвтээд байлаа. Хажууд өөр хүн байж байгаад харсан бол инээд нь хүрээд үхэх байсан биз. Орилж ч чадку, шүлс гоожоод, тэгээд тогонд цохиулж байгаа юм шиг татагнаад. Одоо бодохоор инээд хүрээд байж сууж чаддагүээ. Нервийг нь таслахад, өрөмдөхөд, нэг нарийнхан махир юмаар ухах ямар аймар гэдгийг хүн бүр мэдэж бйгаа байлгүйдээ. Нэг иймэрхүү аймар өдөр өнгөрлөө дөө. Аа тийн, гэхдээ хамгийн гоё нь хэдэн жилийн өмнө Тэнгист зардаг байсан солонгос попкорныг олж авсан. Одоо идээд суужийн. Амьдрал нэг мөчид аймшигтай, өөр нэг мөчид дэндүү жаргалтай байх юмдаа. Shania Twain сонссон шигээ попкорноо идээд, дараа жил очиж сурах сургуулийнхаа урилга, сайтыг нь ухаад суух ч бас гоё байна шүү. :))))
No comments:
Post a Comment