Хүний шунал гэж сонин юм шүү. Юугаар ч дутаагүй, өмсөж зүүх нь бэлэн, хоол унд нь байж байхад л нэг илүү юманд дурлах хүний гэм биш зан юмдаа. Саяхан нэтэд нэг юм харчихаад нөгөө авахын түүс болоод, өдөр шөнөжин бодоод сууж байхдаа өөрийгөө хальт үзэн ядаад авсан...Боломжгүй юм хүссэндээ биш, яг үнэндээ бол амин чухал хэрэгтэй биш мөртлөө дэндүү үнэтэй эд мөрөөдөж байгаадаа уур хүрсэн л дээ. Гэвч заавал авч байж санаа амардаг хэцүү зантай болохоор санаа минь яажсан ч амарч чадахгүйнээ. Нэг ном уншсан ч, унтах гээд хэвтсэн ч, нэтэд сууж байхад ч бодогдсоор...
Хүн сармагчингаас үүсэлтэй гэдэгт ер нь нилээн итгээд байдаг болоод байгаа. Учир нь гэвэл миний нэг таньдаг хүн тийм юмтай болсон, би ч гэсэн авмаар байна. Заза яахынбээ, хүнтэй адилхан болж яахын, өөрөөрөө байх хэрэгтэй, чи бол өөр хүн гэж өөртөө хэлдэг ч сэтгэлээ бүрэн эргүүлж буцааж татаж чадахгүй л байгаамдаа. Хүний амьдралд хэрэгтэй эрүүл мэндэд тустай юм байсан бол ингэж суухгүй л байх байсандаа гэж ч бодохын...Тэгээд эцэс сүүлд нь яг яах гээд байгаагаа юу хүсээд байгаагаа мэдэхээ больчхын, хэцүү юмаа.
Ер нь хүссэн юм болгон руугаа сарвайдаг хүн ямар вэ? Юмыг заавал өөрийн болгож байж санаа нь амарч, сэтгэл нь тайвширдаг хүн тийм олигтой хүн мөн үү? Ийм асуултууд толгойг минь нэг дүүргээд нэг болиод...
Тэр ч яахав өөр нэг юм. Ойрд ЕШ өгөөд бас тэрүүхэн тэндээ завгүй гүйгээд байнаа. Завгүй ч гэж дээ эхний өдөр ганц англи хэл өгсөн, өнөөдөр Монголын түүх өгсөн. Маргааш орос хэл, монгол хэл, нийгмийн тухай мэдлэг өгнө. Өнөөдрийн түүхийн шалгалт үнэндээ л явцгүй байсаан. Эхний хорин минутанд бүгдэнг нь тааж бөглөөл бөглөөл бөглөөл, дахиж нэг арван минут бөглөснүүдээ хэд дахин тодруулж сууж байгаад нэг мэдсэн унтцан байна лээ. Толгойгоо ширээн дээр л тавих шиг болсын.....Цаашаа яасныг....би таашгүй ээ (хаха).
No comments:
Post a Comment