Алганд минь багтдагсан болАтгаад нуумаар
Түүнийх биш байсан бол
Аваад зугтмаар
Үнэрлэх төдий ойроос ч
Нүдээ чилтэл ширтмээр
Гоо үзэсгэлэн
Бурхан гэж байдаггүйсэн бол
Амин цээжиндээ шүтмээр
Хайраас өөрийг мэдэхгүй
Тархиа чамаар л дүүргэмээр
Сэтгэл зүрх хоёроо чамаар
Мялаамаар
Шүүдрийн дусал мэт мэлмийг чинь
Хайрын соронзоор татмаар
Хүнийх болсон сэтгэлийг чинь
Бүүвэйн дуугаар далламаар
Гоо үзэсгэлэн минь.
О.Эгшиглэн
No comments:
Post a Comment