Баахан бухимдал илэрхийлсэн юм биччихлээ. Одоо гоё юмаа дуулгыдаа. Өнөөдөр ( 6р сарын 12 ) "Монголын шилдэг 1000 хүүхэд" гэдэг номны хүлээн авалтад яваад ирсээн. Их гоё байлаа. Хэдий яг 1000 хүүхэд байгаагүй ч гэсэн үнэхээр гоё байлаа. Ганц дутагдал нь гэвэл хоол нь дандаа хонины махтай байсан. Хонины мах идэж чаддаггүй хүн чинь яаж идэх билээ. Өлсөж суусаар байгаал ирсэн. (хэхэ)
За тэр ч яахав, өнөөдрийн хүлээн авалтанд драмын жүжигчид, ганц 2 сайд ирсэн байсөөөн. Хөдөлмөрийн баатар Гантөмөр гуай, Ардын жүжигчин Сувд (she is sooo beautiful), нөгөө Би чамд хайртай дээр тоглодог Жарантав гуай, бусдыг нь нээх тогтооё гэж бодсонгүээ. Номоо ч авцан, гол нь жүжигчин Сувдтай зургаа авхуулсан :)))
Нэг л гоё, яг л Мандхай цэцэн хатанд тоглодог хэвээрээ юм шиг. Цаанаа л жавхаатай, ихэмсэг. Үс нь нээх гоё. Ер нь л их ГОЁ. :) (became a fan of her). Тэгээд би энэ зурган дээр хүүхэд шиг нь ч юм шиг гарцан. Аймр хөөрхөн тэврээл намайг. :> Дараа нь дахиж очоод Сувдаа эгчээ та аййййймр гоё жүжигчин шүү гэж хэлчээд АЙМР гэж яах гэж хэлвээ гээд хагас цаг шахуу улайлттай явлаа шд хаха. Одоо болтол бодохоор жоохон жоохон бантаал байгаан.
Зиа энэ нөгөө нэг айхтар ном чинь шүү дээ. Нээх уншаад сүйд болоод байхгүй ч дурсгалтай л юмдаа. Одоо энэ номоо хүн болгонд үзүүлээд л явнадаа.
Аа тийн ойрд нээрээ их сонинтой байгаа. Эмээ өвөө Тайваниас ирцэн, бөөн бэлэг, тэгээл төгсөлтийн бэлэг гээл ээж утас өгөөл.
Ерөнхийдөө функци бас бус юмнууд нь iPhoneтой, загвар нь HTC-тэй адилхан. Гэхдээ бас арай л өөр. Тайваний утас юм билээ. Music player-тэй утастай болхымсан гээл насаараа мөрөөддөг байсан нэг юм биелэх шивдээ. Гоё байноо. Одоо бүр салхаа больсоон. Шөнөжингөө сууж дуу, зураг хийв шд.
heh,bayar hurgii, nice utas bnshd manidaa ugchih etr :D
ReplyDelete