Би дургүй
Бялдуучилж долигоносон
Арчаагүй хүмүүст би дургүй,
Хоосон амлаж, худлаа инээсэн
Хуурмаг хүмүүст би дургүй.
Би дургүй.
Хошуу тосож худал өрөвдсөн
Хэрэггүй хүмүүст би дургүй,
Хэрэгт дурлаж хэл амаа билүүдсэн
Ховч хүмүүст би дургүй.
Би дургүй
Ижий авыхаа сэтгэлийг нь
Архи болгож гударсан хүмүүст би дургүй,
Ичих ч үгүй худал ярин
“ Инээдтэй” зүйлс хийдэг хүмүүст би дургүй.
Би дургүй
Амьдралаа атгахаа больсон
Адгийн новшнуудад би дургүй,
Ажлаа алдан ямбалж хэвтсэн
Охид бүсгүйчүүдэд би дургүй.
Би дургүй
Эцэг эхээ ч хүндэлхээ мартсан
Адгийн ааштай үрсэд дургүй,
Амаа ч мэдэхгүй ууж идэн
Хорвоог туулдаг хумүүст бүр ч дургүй.
О.Эгшиглэн
No comments:
Post a Comment