Шөнийн (оройн ч гэхийму) 11 цаг 38 минут болжийн. Өнөөдрөөс эхлээд би дунд сургуулийн сурагч биш. Маргааш гэхэд төгсөөд, "том хүн" болчихно. Сэтгэл догдолж байгаа хэрнээ цаанаа л нэг уйтай...Тэр ч яахав, би сургуулийн тухай бичье гэж бодоогүймаа. Зүгээр л миний амьдралын нэг хэсэг болсон хүний тухай бичих гэсийн.
Миний хувьд хамгийн нандин, ээж аав дүү нараасаа өөрцгүй хайрладаг хүн байсым. Гэхдээ нэг л өдөр надаас "явчихсан". Эхэндээ найзууд салж нийлэлгүй яахав, дандаа л муудалдаг биз гэж боддог байсан чинь үгүй юм байна лээ. 10-20н жил найзлаад зүгээр байдаг хүмүүс байдаг л юм байна. Тэр хүмүүсийн хувьд үнэхээр таарч тохироод санаа оноо нь нийлдэг биз. Тэрнээс биш зарим талаараа дэндүү адилхан юм шиг боловч яг яс юман дээрээ бие биенээсээ тэс ондоо хүмүүс яаж найзалж чадхавдээ гэсэн дүгнэлтэд хүрлээ...Өөр хүмүүс өөрөөр боддог ч байж болох юм, энэ бол миний л хувилбар.
100 төгрөгтэй явснаас 100 найзтай яв гэдэг үг надад ерөөсөө ч таалагддаггүй, би өөрөө зожиг, ганцаараа байх дуртай болоод л тэр биз. Хэрэгтэй хэрэггүй олон найзтай байснаас үнэхээр хайрлаж, бүх юмаа ярьж, нээж чаддаг хэдхээн найзтай байсан нь дээр юм шиг санагддын. Тийм болохоор хүн болгон руу хялалзаад байдаггүй ч гэсэн, нээх наалдаж барилгүй зайгаа барьдаг хүн бол би.
Чам шиг ааш зантай, чам шиг сэтгэл хөдлөл, манер, гадаад төрхтэй хүн өөр хаана ч байхгүй, яагаад гэвэл хүн болгон бурхны цор ганц бүтээл. Харин тэр олон бүтээлүүд дундаас өөрт тохирсон нэгнээ олж авна гэдэг хэцүүхэн шүү. Би яагаад чамайг заавал сонгож найзалснаа хэзээ ч ухаж ойлгохгүй байх, магадгүй сонирхдог зүйлс нь адилхан ч сэтгэлийн гүнд тэс өөр хүмүүс байснаа анзаараагүй ч байж мэднэ. Эргээд бүхнийг харахад романтик реалист хоёр нийлчихсэн юм шиг байгаамаа, одоо тэгж санагдаад байдгийн, гэхдээ үгүй ч байж магад. Би дэндүү нялуун үргэлж анхаарал халамж шаарддаг, харин чи бол тэс өөр өрийнхөө л ертөнцөд чимээгүй байх дуртай байсансан. Гэхдээ иймэрхүү зүйлс бидний нөхөрлөлийг сүйтгээгүээ, нэг л том ялгаа сүйтгэсэн. Тэр ялгаа нь юу вэ гэвэл чи үргэлж багтай явдаг, харин би баг зүүж явж ердөө ч чаддаггүй. Чиний хэлсэн гэнэт санаанд орчлоо, бид 2ын зам ингээд салж байна гээд. Чи их зөв хэлсэн байнаа, нээрээ л баг будаг өмсөөгүй хүн алиалагч шиг үхтлээ будаад "томдсон" баг угласан хүний хажууд явах вэ дээ...

No comments:
Post a Comment