Welcome to my blog :)

...a girl lost in her dreams...

Saturday, June 18, 2011

Exams and greediness (? what am i talking abt??)

Хүний шунал гэж сонин юм шүү. Юугаар ч дутаагүй, өмсөж зүүх нь бэлэн, хоол унд нь байж байхад л нэг илүү юманд дурлах хүний гэм биш зан юмдаа. Саяхан нэтэд нэг юм харчихаад нөгөө авахын түүс болоод, өдөр шөнөжин бодоод сууж байхдаа өөрийгөө хальт үзэн ядаад авсан...Боломжгүй юм хүссэндээ биш, яг үнэндээ бол амин чухал хэрэгтэй биш мөртлөө дэндүү үнэтэй эд мөрөөдөж байгаадаа уур хүрсэн л дээ. Гэвч заавал авч байж санаа амардаг хэцүү зантай болохоор санаа минь яажсан ч амарч чадахгүйнээ. Нэг ном уншсан ч, унтах гээд хэвтсэн ч, нэтэд сууж байхад ч бодогдсоор...

Хүн сармагчингаас үүсэлтэй гэдэгт ер нь нилээн итгээд байдаг болоод байгаа. Учир нь гэвэл миний нэг таньдаг хүн тийм юмтай болсон, би ч гэсэн авмаар байна. Заза яахынбээ, хүнтэй адилхан болж яахын, өөрөөрөө байх хэрэгтэй, чи бол өөр хүн гэж өөртөө хэлдэг ч сэтгэлээ бүрэн эргүүлж буцааж татаж чадахгүй л байгаамдаа. Хүний амьдралд хэрэгтэй эрүүл мэндэд тустай юм байсан бол ингэж суухгүй л байх байсандаа гэж ч бодохын...Тэгээд эцэс сүүлд нь яг яах гээд байгаагаа юу хүсээд байгаагаа мэдэхээ больчхын, хэцүү юмаа.

Ер нь хүссэн юм болгон руугаа сарвайдаг хүн ямар вэ? Юмыг заавал өөрийн болгож байж санаа нь амарч, сэтгэл нь тайвширдаг хүн тийм олигтой хүн мөн үү? Ийм асуултууд толгойг минь нэг дүүргээд нэг болиод... 


Тэр ч яахав өөр нэг юм. Ойрд ЕШ өгөөд бас тэрүүхэн тэндээ завгүй гүйгээд байнаа. Завгүй ч гэж дээ эхний өдөр ганц англи хэл өгсөн, өнөөдөр Монголын түүх өгсөн. Маргааш орос хэл, монгол хэл, нийгмийн тухай мэдлэг өгнө. Өнөөдрийн түүхийн шалгалт үнэндээ л явцгүй байсаан. Эхний хорин минутанд бүгдэнг нь тааж бөглөөл бөглөөл бөглөөл, дахиж нэг арван минут бөглөснүүдээ хэд дахин тодруулж сууж байгаад нэг мэдсэн унтцан байна лээ. Толгойгоо ширээн дээр л тавих шиг болсын.....Цаашаа яасныг....би таашгүй ээ (хаха).


Monday, June 13, 2011

Итгээд хэрэггүй ээ...гэж

Зүгээр л суужаагаад аймр худлаа юм олж мэдлээ. Сонин юмаа. Зарим хүмүүсийг ойлгохгүийн. Миний толгойд ганц ч удаа орж ирээгүй, нэг ч удаа ам нээж яриагүй юмыг маань ярьсан болгоод л "ДАМЖУУЛЧХЫМАА". Дамжуулаад өг гэж гуйгаагүй байхад л...
Үнэхээр их итгээл, янз бүрийн яриа сонссон ч арай үгүй байлгүйдээ, миний мэддэг хүн тэр чинь биш гээд явдаг байсан, би буруу боддог байждээ. Гэнэн ч юмдоо. Хоосон толгойдоо итгээд. Итгэсний минь хариуг ингэж барьж байгаам биздээ. Арай ч тэгчихнэ гэж бодоогүй байтал. Сэтгэл нэг л харлаад явчлаа. Заза одоо яахвдээ, жоохон хүүхэд шиг гэнэн итгэмтгий зангаасаа болж өөрийнхөө үнэтэй юмыг "итгэл даадаг" хүний "ачаар" алдчих шив дээ. Damn it!

Marshmallow :P

Ямар гоё гээч!!! Ганцаараа сууж байгаад бүхэл бүтэн уутыг идэх ч бас сайхан шүү... (im so selfish, huh? haha)

Гоо

Алганд минь багтдагсан бол
Атгаад нуумаар
Түүнийх биш байсан бол
Аваад зугтмаар
Үнэрлэх төдий ойроос ч
Нүдээ чилтэл ширтмээр
Гоо үзэсгэлэн
Бурхан гэж байдаггүйсэн бол
Амин цээжиндээ шүтмээр
Хайраас өөрийг мэдэхгүй
Тархиа чамаар л дүүргэмээр
Сэтгэл зүрх хоёроо чамаар
Мялаамаар
Шүүдрийн дусал мэт мэлмийг чинь
Хайрын соронзоор татмаар
Хүнийх болсон сэтгэлийг чинь
Бүүвэйн дуугаар далламаар
Гоо үзэсгэлэн минь. 
                                                                                                                   О.Эгшиглэн