Welcome to my blog :)

...a girl lost in her dreams...

Thursday, September 8, 2011

:))

Оюутны амьдрал ингэээээл эхэлчдийн байжээ. Саяхан л гэртээ ТНТ үзээд сууж байсан цаг аль хэдийнээ ард хоцоржээ. Ганцаараа өрөөндөө суугаад ойрд юм бичээгүй блогтоо шинэ бичлэг нэмэнгээ дуртай ундаагаа уугаад суух үнэхээр ГОЁ байна. Хүний газар очоод яаж ганцаараа унтанаа, шөнө айндаа, яаж гадуур гарнаа гэж бодож байсан хүн чинь ирэнгүүтээ шал өөр болцонннн. :))

Friday, July 8, 2011

Waiting....

Waiting......................................................................................................................................








How long is this going to take???????????
Ингэж хүлээх хэцүү юмаа. Хэзээ ч ирэхийг нь мэдэхгүй нэг мэйл эсвал мэссеж хоёрийг хүлээгээд л...Ирэх ирэхгүй нь мэдэгдэхгүй юмыг хүлээгээд л. Заза ирэхгүй юм байнадаа гэж бодхоор зүрх нэг л сонин болоод...МУИС-ын хариуг хүлээх гэж бөөн драма болжийн. :(
I just hope that they will send out the messages as soon as i publish this post. I really hope!

Monday, June 27, 2011

Үзэн ядалт.

Яагаад чамайг тэгж их үзэн ядна вэ? Намайг яасан гэж тэгж их үзэн ядна вэ? Өөрийгөө болиулах гэж хичнээн хичээгээд ч чамайг үзэн ядаад байх юм. Хайртай байсан болохоороо л тэр байх. "Хайр байхгүйгээр үзэн ядалт гэж байхгүй" гэдэг үг байдаг юм билээ. Үнэн шүү.
Өөрөөсөө дахин дахин асууна. Байн байн өөрийгөө зүхнэ. Шүлгэндээ тэр бүхнээ мөнхөлнө. Тэгээд л санаа амарна. Интернэтэд байх чиний зургийг чинь хараад дахиад л эхлэнэ. Үзэн ядалт улам бүр ихэснэ.  Харах тусам улам томроно. Тэр хэрээрээ улам их хайрлана. Би яах ёстой вэ? Чамайг мартхын тулд юу хийх ёстой юм бэ? Яавал чиний нэрийг сонсоод, чиний дүрийг хараад тайван байж чаддаг болох вэ? Би хурлхан шиг л тартмаар байна. Тэгэхгүй л бол чиний тухай бодох бүрийд үзэн ядалт хайр хоёрын гал зэрэг зэрэг асаад зүрхийг минь түлээд, шархлуулаад байх юм. 
Чи миний хувьд хэн ч биш. Би чамайг мартсан. Чи надад хэрэггүй. Чиний хуурамч баг зүүсэн нүүр, будаг түрхэж халхалсан сэтгэл зүрх чинь хэрэггүй...гэж бодмоор байвч чадахгүй юм. Эцсийн эцэст чамайг мартаж чадахгүй зовох би өөрөө өөрийнхөө хувьд хэн ч биш. Чиний ч хувьд. Чи ч тэр би ч тэр би биендээ хэрэггүй. Ерөөсөө хэрэггүй. Тэр утгагүй дурсамжууд чиний хувьд юу ч биш. Харин миний хувьд бол хамгийн үнэтэй ЮМ. Гэвч ЮМ болтлоо доошоо орсон тэр дурсамжууд хэнд ч хэрэггүй. Хэдий тйим ч би мартаж чадахгүй. Чадахгүй.

Бодлууд.....тархийг минь дүүргээд л.....

Ойрд ямар нэгэн юм бичих настроение огт байсангүй. Гэнэт залхуу хүрээд л. Яасын бүү мэд. Удахгүй ЕШ-ийн дүн гарна. Санаа зовж байгаа ч юм алга. Нэг л сонин. Хэтэрхий тайван, яг л нөгөө "calm before the storm" гэдэг шиг. Бас зөндөө их юм толгойд бодогдоод л, хачин хачин зүүд зүүдлээд л, нэг л сонин болчихжээ. Бүх л юманд сэтгэл дундуур.
Нээрээ яагаад байгаа юм болоо? Эсвэл би хэтэрхий эмзэглээд байна уу? Хүн болгонд л ингэдэг үе байдаг боловуу?
Хэдхэн секундын дотор ганц тоо ч бодож чадахгүй хүний толгойд ямар олон бодлууд орж ирнэ вээ. Болдог бол бүгдийг нь шүүрч аваал бичээд эрээчээд хүнд яриад гаргаад хаямаар...Даанч дэндүү олон болохоор тэгэх ямар ч боломж байхгүй. Бүгдийг нь үлээдэг цэцэг шиг үлээгээд гаргачихмаар л байна. Гаргахгүй бол яг л тархи минь задрах гэж байгаа юм шиг. Яг л энэ мөчид нь бүгдийг нь ус шиг асгаад хаячихмаар...Гэвч болохгүй нь, чадахгүй, асар олон бодлууд минь ч тархинаас гарахыг хүсэхгүй байх шиг. Яадгийн билээ.