Яагаад чамайг тэгж их үзэн ядна вэ? Намайг яасан гэж тэгж их үзэн ядна вэ? Өөрийгөө болиулах гэж хичнээн хичээгээд ч чамайг үзэн ядаад байх юм. Хайртай байсан болохоороо л тэр байх. "Хайр байхгүйгээр үзэн ядалт гэж байхгүй" гэдэг үг байдаг юм билээ. Үнэн шүү.
Өөрөөсөө дахин дахин асууна. Байн байн өөрийгөө зүхнэ. Шүлгэндээ тэр бүхнээ мөнхөлнө. Тэгээд л санаа амарна. Интернэтэд байх чиний зургийг чинь хараад дахиад л эхлэнэ. Үзэн ядалт улам бүр ихэснэ. Харах тусам улам томроно. Тэр хэрээрээ улам их хайрлана. Би яах ёстой вэ? Чамайг мартхын тулд юу хийх ёстой юм бэ? Яавал чиний нэрийг сонсоод, чиний дүрийг хараад тайван байж чаддаг болох вэ? Би хурлхан шиг л тартмаар байна. Тэгэхгүй л бол чиний тухай бодох бүрийд үзэн ядалт хайр хоёрын гал зэрэг зэрэг асаад зүрхийг минь түлээд, шархлуулаад байх юм.
Чи миний хувьд хэн ч биш. Би чамайг мартсан. Чи надад хэрэггүй. Чиний хуурамч баг зүүсэн нүүр, будаг түрхэж халхалсан сэтгэл зүрх чинь хэрэггүй...гэж бодмоор байвч чадахгүй юм. Эцсийн эцэст чамайг мартаж чадахгүй зовох би өөрөө өөрийнхөө хувьд хэн ч биш. Чиний ч хувьд. Чи ч тэр би ч тэр би биендээ хэрэггүй. Ерөөсөө хэрэггүй. Тэр утгагүй дурсамжууд чиний хувьд юу ч биш. Харин миний хувьд бол хамгийн үнэтэй ЮМ. Гэвч ЮМ болтлоо доошоо орсон тэр дурсамжууд хэнд ч хэрэггүй. Хэдий тйим ч би мартаж чадахгүй. Чадахгүй.
henii tuhai we?
ReplyDelete