Welcome to my blog :)

...a girl lost in her dreams...

Monday, June 27, 2011

Бодлууд.....тархийг минь дүүргээд л.....

Ойрд ямар нэгэн юм бичих настроение огт байсангүй. Гэнэт залхуу хүрээд л. Яасын бүү мэд. Удахгүй ЕШ-ийн дүн гарна. Санаа зовж байгаа ч юм алга. Нэг л сонин. Хэтэрхий тайван, яг л нөгөө "calm before the storm" гэдэг шиг. Бас зөндөө их юм толгойд бодогдоод л, хачин хачин зүүд зүүдлээд л, нэг л сонин болчихжээ. Бүх л юманд сэтгэл дундуур.
Нээрээ яагаад байгаа юм болоо? Эсвэл би хэтэрхий эмзэглээд байна уу? Хүн болгонд л ингэдэг үе байдаг боловуу?
Хэдхэн секундын дотор ганц тоо ч бодож чадахгүй хүний толгойд ямар олон бодлууд орж ирнэ вээ. Болдог бол бүгдийг нь шүүрч аваал бичээд эрээчээд хүнд яриад гаргаад хаямаар...Даанч дэндүү олон болохоор тэгэх ямар ч боломж байхгүй. Бүгдийг нь үлээдэг цэцэг шиг үлээгээд гаргачихмаар л байна. Гаргахгүй бол яг л тархи минь задрах гэж байгаа юм шиг. Яг л энэ мөчид нь бүгдийг нь ус шиг асгаад хаячихмаар...Гэвч болохгүй нь, чадахгүй, асар олон бодлууд минь ч тархинаас гарахыг хүсэхгүй байх шиг. Яадгийн билээ.

No comments:

Post a Comment