Зиа нэг сонин юм байнаа. Энд тэндхийн мэдээний сайтуудаас янз бүрийн хүмүүсийн тухай уншихаар доор нь бичсэн сэтгэгдлүүд яах аргагүй хараанд өртөөд байхымаа. Дур зоргоороо, амныхаа хэмжээ, хэлнийхээ уртаар л хуцаж өгхийг нь яанааааа.
Фactnews.mn дээр унших юм хэдий зөндөө их байдаг ч энэ үнэн болвуу гээд итгэхээр юм ховор л байдгийм билээ. Зүгээр нэг random олны танил хүний тухай мэдээнүүд нь хэнд ч хэрэггүй, тэр эхнэртээ тийм бэлэг барьж, тэр тэрэнтэй салж, тэр тэрнийг зоджээ гэх мэтийн юм байхын. Тэгээд цаашлаад нөгөө хэдэн малнуудых нь бичсэн сэтгэгдлүүд ямар гээч...Бурхан минь, зүгээр л аймар. Хараалын үгнээс өөр үг мэддэггүй юмуу хайшаийн, эсвэл тэгж бичих нь кайфтай сонирхолтой байдгийм болвуу, ерөөсөө ойлгохгүй юмаа. Нэг хүний тухай жоохон сайшаагаал бичингүүт доор нь яаж энийг доромжлох вэ, яаж доош нь хийж худлаа ярих вэ гэсэн юм шиг юмнууд бичхийн. Би яджаахад аймр түргэн ууртай болохоор нөгөөтхийг нь уншаад дэлбэрэх шаххын, тэгээд энийг уншаад яах вэ гээд, уур хүргээд байдгийн гэж бодсон ч нөгөө нэг хэрэгт дуртай чөтгөр шиг зан нь татаад болдоггүй. Аргаа бараад уураа барин барин уншжаагаамдаа. (тэгэх хэрэг байдаг ч юмуу, байдаггүй ч юмуу бүү мэд хаха).
Тэр нэг хүний дотор нь ороод үзчихсэн юм шиг, үр хүүхэд ижий аав шиг нь сайн мэддэг юм шиг л тэнэгтэж өгхиймаа. Тэгээд нэг л ажил мэргэжилтэй, адилхан л хөдөлмөрлөөд л явж байгаа хүмүүсийг хооронд нь харицуулахыг яана. Тэр нь тийм ш дээ, энэ нь гал цоггүй, хиймэл, нөгөөтөх нь явдалтай ч гэсэн хөөрхөн ч гэх шиг, хүнийг яаж тэгж дүгнэж болхымбээ, юугаа ч мэдэхгүй байж тэгж атаархлаа илэрхийлэх хэрэг байна уу? Ер нь атаархалдаа шатаж үхэх гээд байгаа нөхдүүд л муулж, доромжилж харааж зүхдэг байх гэсэн бодол төрхийн. Нэг ч гэсэн хүнийг Монголынхоо нэрийг өндөрт өргөөд, өөрийнхөөрөө амьдраад явж байхад баярлах ёстой атал атааржах үхэх гээд доромжилж байгаа зарим монгол хүмүүсийн ухамсар ямар түвшинд байна вэ? Ямар хүмүүжилтэй, ямар ухаан санаа, ухамсар боловсролтой хүмүүс тэгж бичнэ вэ? Хэдий боловсролтой, аймр доктор моктор хамгаалцан мундаг товарищ байлаа ч гэсэн өөрийнхөө хумсын толио чинээ ч мэдэхгүй хүнээ доромжилж олон нийтийн уншдаг юман дээр муу муухайгаар хэлнээ гэдэг чинь ухамсар нь хасах цэнэгтэй, олон юм уншиж цээжилсэн ч дотор сэтгэл нь тэнэглэл, мулгуу усаар дүүрэн л юм шиг санагдах юм.
Муу муухайгаар хэлээд зогсохгүй донтой юмнууд бас байнаа. Энийг нэг ш**чхымсан, энэнтэй унтаж үзхийнсан, би энэнтэй чинь тэнд тэнд тэгж тэгж явсын гээл бичхийн. Хэнд хэрэгтэй юм бэ? Ийм аймар донтой, ухамсаргүй, бүдүүлэг, малнууд Монголоор дүүрэн байсым гэж үү? Иймэрхүү янзаараа бол монгол хэзээ ч хөгжихгүй юм шиг санагддагийн. Ядаж л бие биенийгээ хүндлээд, атаархсан сэтгэлээ аль болох дарж чадахгүй адгуус шиг юмнууд дүүрэн байхад. Иймэрхүү наад захын юмнуудаас л Монгол хүмүүсийн гууль нь цухуйгаад байгаамдаа. Улсаа хөгжүүлье гээд хичээвэл хамгийн энгийн харилцааны соёлоос эхлэх хэрэгтэй юм шиг байгаан. Тэгэхгүй бол улс орноо хөгжүүлий гээд хэдэн нөхдүүд яриа хийдэг, бие биенийхээ санал санааг нь дэмжихгүй яг нөгөө мэдээний доор сэтгэгдэл бичдэг шигээ өөд өөдөөсөө ноход шиг хуцалдсаар байгаад дуусна байлгүй. Юун улс орноо хөгжүүлэх мөгжүүлэх. Яг шд.